m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.18 08:26
30527
Жирэмсэн үед хориглох хоол хүнс

Жирэмсэн үед доорх бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй:

1.  Цагаан гурилан бүтээгдэхүүнүүд. Цагаан талх, боов, жигнэмэг гэх мэт. Эдгээр ямар ч шим тэжээлгүйгээс гадна чихэр ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд хортой.

2.Чихэр. Ямар ч төрлийн чихэр агуулсан зүйлсээс хол бай. Сахар, чихэртэй ундаа жүүс, хийжүүлсэн ундаа гэх мэт бүх зүйлээс татгалз. 1 халбага сахар биеийн дархлааг 4 цагийн туршид 30 хувь бууруулдаг байна. Мөн хүүхэд чихрийн шижин өвчтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг.

3.Кафейн. Цай, кофе, шоколад. Эдгээр кафейн ихтэй зүйлс бие махбодын шингэнийг алдагдуулахаас гадна хүүхдийн зүрхэнд муу гэсэн судалгаа байдаг.

4.Хиам болон утсан махан бүтээгдэхүүн. Эдгээр нь бүгд улаан өнгийг хадгалах зориулалттай химийн нэмэлт бодистой. Жирэмсэн эмэгтэй огт идэж болохгүй.

5. Согтууруулах ундааны бүх төрөл. Зарим хүмүүс жирэмсэн байхад бага зэрэг дарс ууж болно гэдэг. Гэхдээ энэ нь 100% аюулгүй гэсэн судалгаа байхгүй. Мөн том болсон хүний хувьд өчүүхэн хэмжээ бяцхан ургийн хувьд хэр их хэмжээтэй болохыг төсөөлж болох юм. Мөн жирэмсэн үед архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж алкохолъны синдромтой хүүхэд төрөх магадлал ихэснэ.

6. Хятадын жимс ногооХатаасан жимснүүд. Уул нь жимс ногоо, хатаасан жимс нь шим тэжээл өндөртэй боловч орчин үеийн жимс ногоонууд тэр тусмаа Хятадаас орж ирж байгаа жимс ногоонууд их хэмжээний пестид, сульфат гэх мэт хортон шавьжаас хамгаалсан бодистой байдаг. Тиймээс аль болох зайлсхийх нь зүйтэй.

7. Янз бүрийн химийн бодис болон устөржсөн тос агуулсан бүтээгдэхүүнүүдМөн үсү буюу monosodium glutamate агуулсан бүтээгдэхүүн болон хоолнууд. Эдгээр нь ямар аюултай болохыг тайлбарлах ч шаардлагагүй байх.

Үүнд:

Хятад хоол

Солонгос хоол

-Тахианы мах – учир нь орчин үеийн тахианы аж ахуйд гормоны бэлдмэл хиймэл бордоонуудыг их хэмжээгээр ашигладаг болсноос болж махны чанар хүртэл эрүүл мэндэд аюултай болжээ.

Бэлэн хоол гоймон

Печень, вафли

Чихэр шоколад

Удаан хадгалах зориулалттай сүү бяслаг.

- Хүнсний будаг бүхий жимсний чанамал. 

Чипс гэх мэт.

 Жирэмсэн үед  хориглох бусад зүйлс:
 Тамхины утаа - Хувцсанд шингэсэн тамхины утаа хүртэл хортой. Тиймээс жирэмсэн үед аав болон гэрийн бусад хүмүүс хүртэл тамхи татахаас зайлсхийх нь зүйтэй.
Химийн бодис – бок, цэвэрлэгээний бодисууд. Үсний будаг. Хувцсаа угаах үедээ резинен бээлий хэрэглэж занш. бусад цэвэрлэгээний бодисуудыг үнэрлэхээс ч хүртэл зайлсхий. Гэртээ цэвэрлэгээ хийхдээ аль болох байгалийн гаралтай аргыг хэрэглэ. Хүнсний сод, уксус гэх мэт.   

Наранцэцэгийн тос - амьтны гаралтай өөх тос. Харин үүний оронд Оливын тос хэрэглэж болно. Оливын тос бол Витамин Е болон омега 3 тосоор баялаг юм. Мөн усанд ороод биеэндээ оливын тос түрхэж байвал 100% байгалийн гаралтай гайхалтай чийгшүүлэгч болж чаддаг.
 Эм бэлдмэл, антибиотик, вакцин - Энэ бүгд урагт маш их хортой.  Мөн жирэмсэн үед шүдээ эмчлүүлэхээ хойшлуулсан нь дээр.
Зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд- Ер нь жирэмсэн үед аль болох л байгалийн гаралтай, химийн бодис багатай зүйл хэрэглэхийг эрхэмлэх нь зүйтэй. Жишээ нь: хумсны будаг, гормоны найрлагатай тос, харшлын тос гэх мэт зүйлсээс зайлсхий.


Химийн цацраг туяа - Жирэмсэн үед аль болох цээжний зураг авахуулах болон химийн цацраг туяанд өртөхөөс сэргийлэх нь чухал. Мөн Пийчнийхээ хаалгыг бүрэн хаагдаж байгаа эсэхийг ч нягтлах нь зүйтэй.
Зэвтэй ус, хар тугалга болон хатуулаг ихтэй ус - Аль болох цэвэр ус эсвэл ус цэвэршүүлэгчээр цэвэршүүлсэн ус хэрэглэх хэрэгтэй. Крантаас ус авч хоол ундандаа хэрэглэхдээ хүйтэн усаа нэг хэсэг сайн гоожуулж байгаад хийвэл зэв болон бусад хатуулаг нь арай гайгүй болно.
Хуванцар савнууд - Энэ бол сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа асуудал. Хувцанцар аяга, сав суулга худалдаж авахдаа баталгаатай, эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй эсэхийг сайн баталгаажуулах хэрэгтэй.