Эрчүүдийн олонх нь жижиг, турьхан мөр, өргөн ташаатай, жижиг биетэй эмэгтэйчүүдэд дуртай болохыг Сиднейн их сургуулийн эрдэмтэд баталжээ.
50.000 эрэгтэйг хамруулсан уг судалгаа дөрвөн сарын турш үргэлжилсэн байна. Судалгаанд оролцогчдод элдэв гоёл чимэглэл, чамин хувцасгүй янз бүрийн эмэгтэйн зургийг харуулжээ. Ингэхэд эрчүүдийн 89 хувь нь 90:60:90 харьцааг төдийлөн хайхардаггүй болох нь батлагдсан аж.
Харин илүүдэл жин эрчүүдийг түлхэх нэг шалтгаан болж байсан бөгөөд судалгаанд оролцогчдын хоёр хувь нь л махлаг бүсгүйчүүдийг таашаадаг гэсэн байна. Түүнчлэн урт хөлтэй эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэлийг хэр татдагийг Английн эрдэмтэд туршжээ.
Биеийн өндрийн хэмжээ нь ижил ч, хөлийн урт нь өөр өөр эмэгтэйчүүдийн зургийг 1000 гаруй оролцогчдод үзүүлжээ. Тэгэхэд биеийн тал хэсгийг эзэлсэн хэмжээний урт хөлөнд хүмүүс илүү санал өгсөн байна.