Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хороодод шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хороо хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгох үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэхээр боллоо.
гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хороо хийнэ
Иргэдэд дээрх үйлчилгээг хорооноос үзүүлснээр дүүрэгт хийж байгаа бүртгэлийн ачаалал багасаж, иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.