Их хэмжээний татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан топ одын талаар яригдаж байсан ч хэн гэдэг нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл саяхан хэн гэдэг жүжигчин, хэрхэн орлогоо нуусан зэрэг мэдээллүүд нийтэд ил болжээ. Тэрхүү од бол Солонгосын топ од, жүжигчин Сунг Хе Кү байсан бөгөөд түүний эл үйлдэлд нь Татварын Ерөнхий газраас ямар нэг хариуцлага хүлээлгэлгүйгээр төлөх ёстой гурван тэрбум 100 сая воны төлбөрийг авснаар хэргийг хаасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа аж.
Топ од 2012 оны аравдугаар сарын 11-н гэхэд бүх татвараа төлж дуусгасан хэдий ч 2008~2011 онуудын хооронд олсон нийт таван тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хассан, дараах хоёр жилд олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг зөрчил гаргаж байжээ.