УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Г.Сарангэрэл шүүхэд өгч 10 тэрбум төгрөг нэхэмжилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хуулиараа нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс түүнийг хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.
Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс түүнийг хураамж төлөхөөс чөлөөлсөн байна
Учир нь түүний өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байх хөгшинэцэг эхийн хамт амьдардаг. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ.Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Зулцэцэг Г.Сарангэрэлийг амьжиргааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гаргаснаар шүүх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.