m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 04:48
307
Сүхбаатар, Баянгол дүүрэг шинээр баригдсан сургууль, цэцэрлэгтээ хүүхдүүдээ угтаж авна

Хичээл эхэлхэд арав хоног үлдлээ. Энд тэндгүй хичээллийн жилдээ бэлдсээр. Мэдээж нэн түрүүнд шаардлагатай зүйл бол тав тухтай, аюулгүй хичээлийн байр. Энэ онд нийслэлд 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болжээ. Барилгын санхүүжилтийг улсын болон нийслэлийн төсөв, Дэлхийн банкны санхүүжилтээс шийдэх юм байна. Үүнээс 22 нь сургууль, цэцэрлэг байх бөгөөд 16 нь хотын шинэ төлөвлөлт дагуу цогцолбор байдлаар барихаар төлөвлөжээ. 

Сүхбаатар дүүргийн 30 орчим мянган хүүхэд төрийн 22, хувийн 50 сургуульд суралцаж байна

Энэ оны хувьд шинээр сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоор байгаа юм. Гуравдугаар сургуулийн сурагчид хоёр жилийн турш хичээллэх байргүй сургуулиас сургууль дамжин суралцаж байгаа. Тэгвэл тус сургуулийн барилгын ажил эхэлсэн таатай мэдээ байгаа юм. Гэвч ирэх жилийн есдүгээр сард хүүхдүүдээ авч эхлэх гэнэ. Тус сургуулийн барилгын ажлыг “Алтан булаг трейд” компани гүйцэтгэж байгаа юм. Биднийг очих үед суурийн ажил дуусчихсан, нэгдүгээр давхарын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байлаа. Тус барилгын ажлын талбайн даамал Б.Батзаяагаас ажлын явцын талаар тодруулсан юм.

 нийслэлд 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болжээ

-Хэзээ барилгын ажил эхэлсэн бэ?

-Энэ оны зургаадугаар сард эхэлсэн. Газар шорооны ажил их байсан тул нэлээд хугацаа алдсан. Гэхдээ одоогоор карказ угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

-Сургуулийн барилгын ажил хэзээ дуусах бол?

-Гэрээ ёсоор 2015 онд ашиглалтад өгөх юм. Энэ жил сургуулийн барилгаа бариад дуусгана гэсэн төлөвлөгөө байна. Ирэх оны дөрөвдүгээр сараас дотор гадна заслаа хийнэ.

-Танай компанийн хувьд урьд нь сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэж байсан уу?

-Манай компани 1998 оноос барилгын угсралтын ажил гүйцэтгэж байна. Архангай аймагт 960 хүүхдийн сургууль, Завхан аймгийн Тэс суманд 320 болон Хан-Уул дүүрэгт 250 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай.

Сүхбаатар, Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцсан юм. Сүхбаатар дүүргийн 30 орчим мянган хүүхэд төрийн 22, хувийн 50 сургуульд суралцаж байна. Жил болгон 1500 орчим хүүхэд сургуульд элсэн ордог ажээ. Сүүлийн жилүүдэд буюу 2009 оноос хойш анги дүүргэлт эхсэж, гурван ээлжээр хичээллэх болсон гэнэ.

Сүхбаатар дүүрэгт шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяатай сургууль, цэцэрлэгийн засварын үйл явцын талаар тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Танай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээн авахад бэлэн үү?

-Манай дүүргийн хувьд боловсролын салбартаа гол анхаарлаа хандуулан ажилладаг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролд. Ийм учраас сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг дөрвөн чиглэлээр буюу дүүрэг, нийслэл, улс, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар засварыг хийж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд арав орчим сургуульд засвар хийнэ. Ажлын гүйцэтгэлийг багцалбал 50-60 хувьтай байна. Тиймээс есдүгээр сарын 1 гэхэд гүйцэтгэл 80-90 хувьтай болно. Харин зарим ажил гүйцэтгэгч нь шалгараагүй гэдэг үндэслэлээр хоцорч байгаа тохиолдол бий. Мөн дүүргийн зүгээс засварын ажлаас гадна, материаллаг бааз, ялангуяа хүүхдүүдийн сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн асуудалд ихээхэн анхаардаг. Одоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд арав орчим сургуульд засвар хийнэ

Өнгөрсөн онд хөвгүүдийн хөдөлмөрийн хичээлийн төхөөрөмжийг бүх сургуульдаа нийлүүлсэн. Харин энэ жил охидын хөдөлмөрийн кабенитэд тоног төхөөрөмж нийлүүлнэ. Түүнчлэн цэцэрлэгийн зөөлөн эдлэл буюу хөнжил, гудас, даавуу, тодорхой хэмжээний тоглоом болон гал тогооны тоног төхөөрмжийг шинэчилж өгнө. Өмнө нь эцэг, эхчүүдээр нь бэлдүүлдэг байсан шүү дээ. Тиймээс цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд шинэ зөөлөн эдлэл, тоглоомтой элсэгчдээ хүлээн авна. Эдгээрээс гадна бид шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, Дамбадаржаад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барих бол II сургуулийн өргөтгөл, III болон XI сургуулийн барилгын ажил эхэллээ. Харин дүүргийн хэмжээнд долоон хороо цэцэрлэггүй байдаг. Тиймээс цэцэрлэгийн хүртээмж багатай хэсгийг сонгосон. Үүний хоёрыг нь дүүргийн, хоёрыг нь нийслэлийн, үлдсэнг нь олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар барих юм. Гурван цэцэрлэг есдүгээр сарын нэгэнд хүүхдээ авна. Хоёр нь он дамжин баригдана. Нэг нь оны өмнө ашиглалтад орно. Ойролцоогоор мянга орчим хүүхэд цэцэрлэгт элсэх боломж бүрдэх юм. Харин сургуулиудын хэмжээнд 1500 орчим хүүхдийн суудал шинээр нэмэгдэнэ.

 Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө

-10 дугаар хороонд 69 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барих

-16 дугаар хороонд шинээр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих ажилд “Гранд Эврест” ХХК шалгарсан  ажил эхэлсэн.

II сургуулийн өргөтгөл, III болон XI сургуулийн барилгын ажил эхэллээ

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

-3 дугаар сургуулийн  920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга

-11 дүгээр сургуулийн 320 хүүхдинй суудалтай барилгын  ажил 237,6 сая төгрөг зарцуулж газрыг чөлөөлсөн,  наймдугаар сарын 4-нд тендрийн нээлт болно.

-13 дугаар хороонд 75 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилга, 109 дүгээр цэцэрлэгийн барилгын  өргөтгөл

-17 дугаар хороо II сургуулийн 640 хүүхдийн өртгөтгөл

 -25 дугаар сургуулийн 150  хүүхдийн дотуур байр барих асуудал  дүүргийн   худалдан авах ажиллагааны түвшинд тендер зарлан , зохион байгуулагдаж буй  шатанд  хэлэлцэгдэж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр

-17 дугаар хороо Дамбийн хийдийн орчимд 640 хүүхдийн бага, сургууль цэцэрлэгийн барилга

Дэлхий банкны  хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын ажлын  талаар

-17 , 20 дугаар хороонд баригдаж буй  шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн.

-130 дугаар цэцэрлэгийн барилгын ажил дууссан.

-42 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 90 хувьтай байна.

Тус дүүргийн хувьд шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгүүд энэ ондоо багтаан барьж дуусах гэнэ. Мөн 15, 20 дугаар хороонд хоёр цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн 13, 15, 16, 17, 18, 20 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа.

Баянгол дүүрэгт гурван цэцэрлэг шинээр барьж дуусчээ

Баянгол дүүргийн хувьд сургуулийн урсгал засвар 94 хувьтай, цэцэрлэгийн урсгал засвар 92 хувьтай явж байгаа гэнэ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20, 40 дүгээр сургуулийн барилгыг өргөтгөж байгаа юм. Ингэснээр сургууль тус бүр 480 хүүхдийн суудлын тоо нэмэгдэх гэнэ. Бид 20 дугаар сургуулийн барилгын ажилтай танилцахаар очиход сургуулийн гадна талын ханийг будаж байсан юм. Өргөтгөл гэдэг нь гурван давхар дээрээ дахин нэг давхар нэмж барьж байгаа аж. Уг өргөтгөлийн улмаас гурван давхарын засварын ажил түр хойшлогдсон байна. Гэхдээ засварын ажил есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусна хэмээн "Мөнх-Өргөө" компанийн ажилтан мэдэгдсэн юм.

Тэгвэл 40 дүгээр сургуульд хоёр тэрбум төгрөгийн орчим засвар, өргөтгөлийн ажил хийж байгаа. Одоогоор өргөтгөлийн ажил эхлээгүй байна.

Баянгол дүүргийн хувьд сургуулийн урсгал засвар 94 хувьтай, цэцэрлэгийн урсгал засвар 92 хувьтай явж байгаа гэнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт

-157 дугаар цэцэрлэгт 550 сая төгрөгний өртгөлийн ажил гүйцэтгэснээс 50 ор нэмэгдэх гэнэ.

-100 дугаар цэцэрлэгт гадна дотно фасадны засвар.

-164 дүгээр цэцэрлэгт нийт зургаан төрлийн засвар хийж байгаа юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр

-20 дугаар сургуулийн өргөтгөл

-40 дүгээр сургуулийн өргөтгөл

-57 дугаар цэцэрлэгийн нурааж, 240 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна.

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20, 40 дүгээр сургуулийн барилгыг өргөтгөж байгаа юм

-12 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга есдүгээр сард ашиглалтад орно.

-19 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил 80 гаруй хувьтай байна.

Концесийн гэрээгээр

-38, 73 дугаар сургуулийн барилгыг буулгаад барих компаниуд шалгарсан байна.