m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 09:19
129
”D” амин дэм хөхний хорт хавдраас сэргийлнэ

"D” амин дэм зүрхний өвчин тусах, яс хэврэгших болон сэтгэл гутралд орох эрсдэлийг бууруулдаг. Тэгвэл саяхны нэг судалгаанаас үзвэл, цусан дахь “D” амин дэмийн хэмжээ их, хөхний хорт хавдартай өвчтөнүүд цусан дахь “D” амин дэмийн хэмжээ нь бага хүмүүсээс амьд үлдэх магадлал хоёр дахин илүү байна гэж гарчээ.
 
АНУ-ын Калифорнийн их сургуулийн харьяа Сан-Диегогийн эрүүл мэндийн сургуулийн профессор Ф.Гарланд судлаачид “Anticancer Research” сэтгүүлд энэ тухай судалгаагаа нийтлүүлжээ. Тосонд уусамтгай “D” амин дэм нь бидний ясанд кальци болон фосфорыг шингээх үйл явцыг зохицуулахад чухал үүрэгтэй. Бид энэ амин дэмийг голдуу нарнаас авдаг. Тэгвэл тослог загас, өндөг зэрэг зарим хүнсэнд энэ амин дэм бага хэмжээгээр агуулагддаг байна. 

Мөн “D” амин дэмийнхээ хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх боломжтой. Судалгааны багийнхан “D” амин дэм болон хөхний хорт хавдар хоорондын хамаарлыг таван судалгаанд статистик дүн шинжилгээ хийх замаар судалсан байна. Судалгаануудыг 1966-2010 онд явуулсан бөгөөд хөхний хорт хавдартай нийт 4443 хүнийг хамруулжээ. Өвчнүүдийг цусан дахь “D” амин дэмийн хэмжээнээс нь хамаараад хоёр бүлэгт хуваасан аж. “Их” гэсэн бүлгийн эмэгтэйчүүдийн цусанд дундажаар миллилитр тутамд 30 нанограмм “D” амин дэм байсан бол, “бага” бүлгийн эмэгтэйчүүдийн энэ амин дэм миллилитр тутамд 17нанограмм байжээ. АНУ-ын хорт хавдартай өвчтөнүүдийн цусан дахь “D” амин дэмийн хэмжээ дундажаар миллилитр тутамд 17нанограмм байна гэж мэргэжилтнүүд хэллээ.