HG, SH, O Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирэх гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл авахдаа
1. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг
2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
4. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй
5. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирэх бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын долоон хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлнэ
Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүдэд оршин суух зөвшөөрлийн карт авах болон сунгуулах
1. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн зөвшөөрөл
2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
4. Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
6. 3x4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
7. Паспорт түүний хуулбарын хамт
8. Мэдүүлгийн хуудас
9. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
10. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг, хурууны хээ өгөхгүй/
Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын долоон хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авна. Бичиг баримт бүрдүүлж буй хүн ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэхтэйгээ ирнэ.