Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-тай хамтран “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр эхэлсэн тус өдөрлөг өнөөдөр 12.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр 1000-3000 төгрөгөөр иргэдэд худалдаалах юм
Нийслэлийн иргэд олон улсын жишиг бүхий энэхүү амтлагааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери, төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжтой.
Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр 1000-3000 төгрөгөөр иргэдэд худалдаалах юм.
Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажиллагаатай ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг уламжлал зохион байгуулахаар болж байна.
Энэ удаагийн өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид, циркийн авьяаслаг жүжигчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулж байгаа аж.