m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.25 01:18
576
Хуримын өвөрмөц ёс заншлууд

Киргизстан

146725-topshots-kyrgyzstan-wedding-feature

Киргиз улсад өнөө хэр бэр богтлох ёс түгээмэл байдаг төдийгүй сүйт бүсгүйгээ хулгайлан хүчээр дэр нэгтгэх явдал сүүлийн жилүүдэд газар авах болжээ. Бүсгүй гэрлэх саналыг хүлээж авахгүй байсан ч гэсэн өөрийг нь хулгайлсан хархүүгийнд хонох л юм бол түүний нэр хүнд насан туршид нь сэвтдэг байна. Иймд охин нь нэгэнт хулгайлагдсан бол ар гэрийнхэн нь гэрлэлтийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ордог гэнэ. Киргизийн Засгийн Газар бэр богтлохыг хууль бус хэмээн зарласан ч, тус улсад гэр бүл бологсдын тал хувь нь ийнхүү хувь заяагаа холбосон байдаг гэнэ.

Африк

7

Африкийн зарим нэг овгийнхны хувьд, тосгоны хамгийн ахимаг насны эмэгтэй шинэхэн хосын анхны шөнө унтлагын өрөөнд нь хамт хонодог уламжлал хадгалагдан үлджээ. Учир нь тэд бүсгүй хүн хурим хийтлээ охин биеэ хадгалах ёстой гэж үздэг бөгөөд хамт хонож буй эмэгтэй нь сүйт бүсгүйг онгон эсэхийг шалгахын зэрэгцээ нөхрийгөө хэрхэн яаж таалахыг зааж зааварлах үүрэгтэй байдаг ажээ. Хэрэв түүнд бүсгүй хэт туршлагатай санагдвал, тэрбээр гэрлэлтийг цуцлахыг шаарддаг гэнэ.

Перси

Эртний Персийн уламжлал ёсоор нөхөр нь эхнэрийнхээ охин биеийг алчуур ороосон хуруугаар хөнддөг. Цус болсон даавууг сүйт залуу хаалганы цаана хүлээн зогсох гэр бүлийнхээ хамгийн ахмад хүмүүст үзүүлнэ. Тэд онгон биеийг нь хөндсөн эсэхийг мэдсэний дараа Аллах бурхандаа талархаж, гэр бүлийг хүчинтэйд тооцдог ажээ. Хэрвээ сүйт бүсгүй “ариун” биш бол шившигтэйгээр хөөгддөг байна.

Энэтхэг

IMG_0030

Энэтхэг хуримын ёслолд хүргэний гутал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хүргэн хуримын ёслолд оролцохдоо гутлаа заавал тайлах ёстой байдаг ба сүйт бүсгүйн хамаатнууд гутлыг нь хулгайлах ёстой байдаг гэнэ. Харин хүргэний талынхан гутлыг нь хамгаалж, хулгайд алдахгүйн тулд юу эсийг хийдэг байна. Хэрэв сүйт бүсгүйн талынхан хүргэнийхээ гутлыг хулгайлж чадвал хүргэний талынхан тэдэнд хүссэн хэмжээний мөнгийг нь төлж, гутлаа эргүүлэн авах уламжлалтай.

Шотланд

strange-wedding-customs-from-around-the-world

Шотландчууд бэр болох гэж буй бүсгүйг өндөг, өд, сүмс болон төрөл бүрийн бохир заваан зүйлээр булж, “харлуулдаг” уламжлалтай гэнэ. Үүний дараагаар тэд бүсгүйг хотоор дагуулан явж, хуримыг олон нийтэд зарладаг байна.

Герман

index

Германд шинэхэн хос хуримынхаа ёслолын үеэр хамтдаа мод хөрөөдөх нэгэн хэцүүхэн даалгавартай тулгардаг байна. Ийнхүү хамтын хүчээр мод хөрөөдөх нь насан туршдаа нэг нэгэндээ түшиг тулгуур болж амьдрахын билэгдэл болдог гэнэ.

Польш

money-dance

Польшид хуримын найранд уригдан ирсэн зочид сүйт бүсгүйтэй бүжиглэх эрхийг худалдаж авдаг нэгэн сонирхолтой ёс байдаг ажээ. Хуримын зочид сүйт бүсгүйн даашинз дээр мөнгө тавьж, шанд нь түүнтэй бүжиглэдэг байна. Ийнхүү цугларсан мөнгийг шинэхэн хосын бал сарын зардалд зарцуулдаг гэнэ.

Хятад

20071213160516875

Хятадын Тужа мужийнхан дунд нэгэн өвөрмөц уламжлал тархжээ. Сүйт бүсгүй хурим болохоос нэг сарын өмнөөс гасалж, гиншиж эхэлдэг ба өдөр бүр бүтэн цагийн турш ийнхүү гашуудах үүрэг хүлээдэг байна. Арван хоногийн дараагаар ээж нь охиныхоо хамт уйлж эхэлнэ. Дахиад арав хоногийн дараа гэр бүлийнхээ бүх эмэгтэй гишүүдийг цуглуулан хамтдаа уйлцгаадаг гэнэ. Ийнхүү гашуудах нь ирээдүйн сайн сайхан амьдралыг зөгнөж буй хэрэг гэж үздэг. Харин эрчүүд нь хуримын дараагаар уйлдаг гэнэ

Малайз

8440076797_df92e61673

Малайзын Саба гэх мужид байрлах нэгэн жижигхэн тосгоны Тидон овгийнхон шинэхэн хосыг гурван хоногийн турш биеэ засахыг хориглодог аж. Эхнэр, нөхрийг хянахын тулд тосгоны ард иргэд гэрийг нь 72 цагийн турш манаж суудаг гэнэ. Хэрэв энэхүү эртний уламжлалт ёсыг зөрчвөл шинэхэн гэр бүл аз жаргал амсахгүй байх болно гэж үздэг.

Түвд

afa927b3a9e2de0ce82d766a8036cc15

Түвдэд ядуу айл өрх хүүхдүүдийнхээ дунд нэг бэр буулгах ёс байдаг. Тухайн айл хоёр буюу түүнээс дээш хүүтэй болсон цагтаа бэр буулгадаг байна. Энэ нь илүү хүн тэжээхгүй гэсэн санаа буюу гарсан хүүхэд нь дундын хүүхэд болж хүмүүждэг гэнэ.