m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 01:18
947
Цэцэгний навч шарлах шалтгаан

1. Усалгааг хэтрүүлэх

Цэцэг анхлан тарьж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг. Усалгааг зөв хийх хэрэгтэй намар өвлийн улиралд цэцэг амралтын үед усалгааг багасгадаг бол хавар зуны улиралд усалгааг нэмэх шаардлагатай байдаг. Зарим хүмүүс хоёр хоноод, эсвэл өдөр бүр  тогмол усалдаг. Гол нь хөрсний хаталтыг сайн харж усалгааг хийж байгаарай.

2. Энгийн ургалт

Цэцэгний навч байнга шарлаж унаж дараагийн залуу навч нөхөн ургаж байдаг. /их хэмжээгээр, онцгой шалтгаангүй бол та санаа зовох зүйлгүй. Ялангуяа навчаараа гоёдог Диффенбахия /Гундаахай/ Драцена / Луу мод/ -д илүү ажиглагдана.

3. Хүйтэн салхины нөлөө

Ихэнх цэцэг ургамал дулаан орноос гаралтай байдаг тул агаарын хүйтэн урсгалл тэсвэр муутай байдаг бөгөөд навч нь шарлаж унадаг. Богинохон  хугацаад агаарын хүйтэн урсгалд цохиулсан навч борлох, цайрах навчны судал даган толбонууд үүснэ. Хүйтэн агааржуулагчаас аль болох хол цэцгээ байрлуулаарай.

4. Гэрэл дутагдах

Цэцэг гэрлийг маш бага хэмжээр авч буй тохиолдолд доод талын навчнаас эхлэн навч ,шарлаж эхэлдэг. Таны цэцэгний  навчнууд шарлаж эхэлбэл таны цэцэг хангалттай гэрэл авч чадахгүй байгаагын илрэл юм.

5. Тэжээл дутагдах

Хэрэв таны цэцэгний навч оройгоосоо шарлаж навчны судал даган хар толбо үүсэх нь тэжээлийн дутагдалд орсны шинж тэмдэг юм. Шалтгаан нь кальц ихтэй хатуулагтай усаар услах мөн ургамалд азот дутагдаж байна гэсэн дохио юм.