m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 03:10
334
Хууль сахиулах их сургуулийн сонсогчид тангарагаа өргөлөө

2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг өнгөрөгч сарын 23-наас энэ сарын 23-ныг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт зохион байгууллаа.

Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын төвд амжилттай суралцсан 260 гаруй суралцагч энэ сарын 23-нд цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдэсээ гардаж их сургуулийн үндсэн сонсогч болон цаашид суралцах боломж нээгдлээ.

Цэргийн анхан шатын бэлтгэлд 260 гаруй суралцагч суралцаж мөрдэсээ гардаж авлаа

Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон захирлын зөвлөлийн гишүүд, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын дарга нар оролцсон.

Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр элсэн суралцагчид сургалтын төвд суралцах хугацаандаа цэргийн анхан шатны мэдлэг, урлаг, спортын чиглэлээр хэрхэн сурч мэдсэнээ зочид  төлөөлөгчид, эцэг, эхчүүддээ тайлагнасан юм.

Мөн сургалтын төвд зохион байгуулагдсан урлаг, спортын олон арга хэмжээнд идэвх зүтгэлтэй оролцож, бусдыгаа хошуучилсан тэргүүний салуудуудыг шалгаруулж шагнаж урамшуулсан аж. 

Мөн шинээр элсэгчдийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд 2200 метр квадрат бүхий жагсаалын талбай, албаны болон биеийн тамирын сургалтын цогцолбор хэрэглэл, 70 хүний нийтийн бие засах газар 20 хүний хээрийн халуун усны байр, 260 суралцагчийн амрах байр, зэвсгийн агуулах, таван тн-ын цэвэр ус нөөцлөх сав, 50 тн-ын бохир усны цооног, 100 метр бохир усны шугам, 650 ширхэг дугуйгаар хашаа барих зэрэг ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн гүйцэтгэсэн юм.