Ганц бие эмэгтэйчүүдийн нийгэмд хөлөө олох нь тун хэцүү. Тэднийг олон хандлагаар дүгнэж, ойлгодог. Сүүлийн үеийн судалгаагаар ганц бие ээжүүд эрүүл мэндийн хувьд нилээдгүй асуудал тулгарч байна.
Ганц бие ээжүүд стресс, сэтгэцийн хямралд ихээр өртдөг. Энэ нь тэд өөрсдөө бүхий л асуудлыг шийдэж, толгойгоо гашилгаж суудагтай холбоотой.
Ганц бие ээжүүддээ зөвлөхөд стресс болон дарамтаас зайлсхийж байхыг сануулж байна. Өөртөө цаг зав гаргаж, нийгэмших тал дээр илүү анхаар. Зарим ганц бие ээжүүд хямралын үед найз нөхдөөсөө зайгаа барьдаг үүнийг зогсоох хэрэгтэй.Эрүүл мэндийг хамгийн эхэнд тавих шаардлагатай. Сүүлийн жилүүдэд савны өвчлөл, хавдар ихээр нэмэгдэх болсон.
Иймээс бүсгүй та өөртөө анхаарал тавиж, хамт олноосоо зай барилгүй, суралцах үйл хэргээ хэзээ ч зогсоож болохгүй. Байрандаа бүү зогс.