"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүдтэйгээ уулзах гэж байна. Тэдний шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажилласан бөгөөд тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй ба энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрхийг илэрхийлж чаджээ. Тоглолт энэ сарын 29, 30-нд "MRQ.27“ клубт болох бөгөөд тасалбар худалдаанд гарч эхэлсэн байна.