Хатагтай Н.Ган-Одын дуудлага
Олны хүч оломгүй гэдгийг харуулах “Ice bucket challenge” үргэлжилсээр. Энэхүү аянд Ганбууш буюу Н.Ган-Од нэгдсэн бөгөөд түүнийг дуучин А.Хишигдалай дууджээ. Харин Ганбууш түүний дуудлагыг хүлээн авсан бөгөөд нэгэн телевизийн ярилцлагад орж “Ice bucket challenge”-д нэгдэн хандив өргөсөн байна. Мөн уламжлал ёсоор гурван хүнийг уг сайн үйлсийн аянд уриалсан юм. Тэрбээр эрч хүчтэй залуус учраас хэмээн УИХ-ын гишүүн С.Баярцогт, Н.Номтойбаяр болон Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг дууджээ.