БНХАУ-ын Ченду дахь амьтны хүрээлэнгийн нэгэн хулсны баавгай хоёр сарын турш жирэмсэн юм шиг аашилсан гэнэ. Түүнд идэш тэжээлийн дуршил өөрчлөгдөх, хөдөлгөөн удаашрах, гормон ялгарах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Тиймээс түүнийг сэрүүцүүлэгчтэй тусгай өрөөнд оруулж, илүү их жимс, талх, хулс өгч байсан аж. Гэхдээ хоёр сарын дараа эргээд хэвийн байдалдаа шилжжээ.
Түүнийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд үр төл тээж байгаад зулбасан байж магадгүй хэмээн таамагласан байна. Гэхдээ хоол хүнсээ ахиухан авахын тулд жирэмсэлсэн юм шиг дүр үзүүлсэн байж ч магадгүй гэж үзжээ.
Хулсны баавгай төлөө 80-200 хоног тээдэг бөгөөд тэднийг хариуцаж байгаа хүмүүс бүх үр төрүүлж байгаа баавгайнуудын гурваас тал хүртэлх хувийнх нь жирэмслэлтийг нь хожуу мэддэг байна. Уг хулсны баавгайг Ай Хуй гэдэг бөгөөд өдгөө зургаан настай аж.
Дэлхий дээр нийт 300 гаруй хулсны баавгай байдгаас ихэнх нь БНХАУ-д байдаг ажээ.
Г.Төгөлдөр