m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.28 04:28
69
Монголбанк 87.273 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудад тогтмол явагддаг Монголбанкны ээлжит үнэт цаасны арилжаагаар нэг долоо хоногтой 87.273 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа.

Монголбанк 87.273 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Энэ нь өмнөх арилжаанаас 139.758 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Ингэснээр энэ оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 431.955 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.