Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын 77-р тушаалаар Лицензийн төвийг байгуулсан.
Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Дашрамд дуулгахад Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт шинэ байрандаа нүүн орж үйл ажиллагаагаа явуулна.