Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг “Өүлэн минж” компани хоёр дахь жилдээ нийлүүлж байгаа аж. Тус компани өнгөрсөн жилийн хувьд бага ангийн сурагчдын хувцсыг нийлүүлсэн байна. Харин энэ жил бага, ахлах ангийн сурагчдынхыг нийлүүлж байгаа юм. Энэхүү дүрэмт хувцсыг сумдад тараалгүй зөвхөн аймгийн төв Даланзадгад хотын хоёрдугаар сургууль дээр тарааж байгаа учраас дугаарлалт ихтэй, хөдөө сумдаас хувцас тааруулахаар хүүхдээ дагуулаад ирж буй хүмүүст замын зардлаас эхлээд чирэгдэл ихтэй байгаа гэнэ.
Энэ мэтчилэн асуудлаас гадна хятадын тааруу материалтай, хэмжээний сонголт муу, хэт томдсон эсвэл жижигдсэн байгаа бөгөөд загвар муутай таараагүй хувцсыг шахаж байгаа нь эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлж байна. Харин хүүхдэд таарсан хувцас авлаа гэхэд дор хаяж гурван сар болоод багадахаар байгаа тул эдийн засгийн хувьд дахин зарлага гаргах хүндрэлтэй байгаа аж.
Нийлүүлэгч компаниас тодруулга авахад захиалга бага ирсэн одоо дахин хотоос захиалгын дагуу нийлүүлэлт ирнэ. Чанар эдэлгээний хувьд борлуулах ажилтнууд тул мэдэхгүй, дээш уламжлая гэдэг хариултыг өгөөд байгаа юм байна.