m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 01:03
813
Үсээ яаж засуулбал залуу сайхан харагдах вэ

- Богино үс засалт нь романтик бөгөөд залуу харагдуулдаг.

- Богино үс засалт нь бүх насны хүмүүст зохидог. 

- Богино засуулж урагш нь бага зэрэг үс унжуулбал бүр ч чимнэ.

- Богино үсийг сэгсийлгэн босгож самнавал аятайхан харагдана.

- Үсээ засуулахдаа мөнгө бүү харамла. Сайн үсчинд оч.

- Амархан хэлбэрээ алдах хямдхан үс засалт хийлгэхээс татгалз.

- Хэлбэрээ удаан хадгалах үс засалтыг хийлгэх нь зүйтэй.

- Богино үс засалтанд үсчний алдаа их анзаарагддаг.

- Зулай дээрх үсийг налсан мэт харагдуулахгүйн тулд хөнгөн хими хийж жаахан босговол зүгээр.

- Үсэндээ cop суулгавал их догь харагддаг.

- Богино үс амархан ургадаг. Энэ нь та эрүүл байгаагийн шинж.

- Богино үсийг өглөө босоод самнах төдийгөөр хэлбэр ордоггүй.

- Богино үсийг өглөө бүр угаагаад сэнсээр хатаах нь дээр.

- Богино үсний засалтыг өөрчилж янз бүрийн хэв маягтай болгож болдог.

- Богино засалттай үсэнд cop суулгах маягаар ойр ойрхон хэлбэр загвараар өөрчилж болдог.