m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 02:13
601
Анхны харцаар дурлах шалтгаан

Өсвөр насны охид, хөвгүүд анхны харцаар дурлах нь ахимаг үеийнхнээсээ хавьгүй илүү гэж үздэг. Гэхдээ хижээлдүү насны хүмүүс ч анхны харцаар дурлах тохиолдол бий. Анхны харцаар дурлах, анхны дурлал хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Анхны харцаар хэн ч дурлах боломжтой.
Нэг: Анхны дурлал ба темперомент

- Сангивиник темпероменттой буюу сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гомдож баярлах нь амархан сангивиник хүмүүс анхны харцаар дурлах нь элбэг байдаг.

- Тэр дурлал нь бүтэлгүй болбол сэтгэл гутралд ч автаж болзошгүй.

- Харин дуу муутай, зожигдуу зантай хүмүүс тэр бүр анхны харцаар дурлаад байдаггүй.

Хоёр: Анхны дурлал ба мөрөөдөл

- “Ханхүү” эсвэл “гүнж”-ийн мөрөөдөлд автсан хүмүүст бодит амьдралаас хэт тасархай дурладаг.

- Тэд хэт мөрөөдөмтгий хүмүүс байдаг. Ийм хүмүүс ховсдуулсан мэт анхны харцаар шууд дурладаг. Гэвч тэрхүү дурлал нь сохор байдаг.

Гурав: Анхны хайр ба хамгийн анхны сэтгэгдэл

- Хоёр гуравхан үг солиод л бие биедээ татагддаг, тэмүүлдэг хүмүүс байдаг.

- Ийм хүмүүст тэр үлдээсэн таатай сэтгэгдэл, дотно мэдрэмжиндээ хөтлөгдөөд л дурлачихдаг. Үүнийг анхны харцаар гэж ойлгож болно.

- Хожим нөгөө хүнийх нь тийм ч таатай биш зан чанар, үйлдэл илэрч урам хугарч сэтгэл гонсойвол анхны сэтгэгдэлд автагдсан маш хүчтэй стресст орох нь бий.

- Иймд анхны сэтгэгдэлд нэг их том ач холбогдол өгсний хэрэггүй.