m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 06:07
57
Эрхээ хасуулсан жолооч нар шалгалтаа өгөөд үнэмлэхээ авах боломжтой

ЦЕГ-ын Лицензийн төвийн  өнөөдөр нээлтээ хийж байгаа. Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв буюу Хуучнаар Баянзүрх дүүргийн Сэлэнгэ зочид буудлын эсрэг талд байрлах цагдаа олон нийт соёлын төв дахь шинэ байранд үйл ажиллагаагаа явуулах болсон.

Лицензийн төвийн нээлтийн үеэр эрхээ хасуулсан жолооч нар сэргээх хугацаа нь болсон бол газар дээр нь шалгалтаа өгөөд үнэмлэхээ авах боломжтой юм.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэг батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгогддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төв нэртэйгээр байгуулагдан шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлэж байгаа юм. Та бүхнийг урьж байна.

Лицензийн төвийн нээлтийн үеэр эрхээ хасуулсан жолооч нар сэргээх хугацаа нь болсон бол газар дээр нь шалгалтаа өгөөд үнэмлэхээ авах боломжтой юм.