m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.02 03:56
1302
Байнга ам цангах нь чихрийн шижин өвчтэй холбоотой

Ам байнга цангах нь ихэнхдээ чихрийн шижин болон чихрийн биш шижингийн аль алинд нь хамгийн түрүүнд илрэх шинж нь байдаг юм. Шингэн уугаад байсан ч ам ойр ойрхон цангаад байвал эмнэлэгт үзүүлж цусан дахь, шээсэн дэхь чихрийн хэмжээг тогтоолгох нь зүйтэй. Ам цангахын хэрээр их шингэн уух тул олон дахин шээж, ялангуяа шөнийн цагт 1-2 түүнээс дээш удаа бие засаж байвал чихрийн шижин байх бүрэн магадлалтай. Гэхдээ бөөрний эмгэг, давсагны үрэвслийн цистит үед ойр ойрхон олон дахин шээж, ам бага зэрэг цангах нь бий. 

Ялгаатай нь шээсний хэмжээ маш бага буюу уусан шингэний хэмжээнд хүрэхээргүй байдаг. Бас ам цангах нь нас ахих тутам бодисын солилцоо удаашран нэмэгддэг бол бага насны хүүхдүүдэд бодисын солилцоо хурдан явагддагтай холбоотой ам нь цангаж шингэн их уухыг хүсдэг нь жам ёсны эрүүл үзэгдэл. Амны цангааг тайлахын тулд хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйл их уух нь үр дүн бага.

Тухайн үедээ цангаа тайлагдах мэт боловч тун удалгүй дахин цангадаг. Тэр дотроо кола цангаа тайлахдаа муу. Зарим кола тэр дотроо өмнөт хөршид хийсэн зарим кола уусны дараа ам хуурайшин аргаж, дахин уумаар санагдах хандлагатай байдгийг хүмүүс андахгүй. Өөрөөр хэлбэл найрлагад нь байх бодисын хэмжээ алдагдсан гэж үзэж болно. Ерөнхийдөө ам цангах нь хордлогын шинж байх талтай. Тиймээс ердийн ам цангалтыг бүлээвтэр хар цай, хярам, хүйтэн цэвэр ус сайн тайлахаас гадна биед хор нөлөөгүй байдаг. Эмч шингэн их уухыг хориогүй л бол аль насныхан цай, цэвэр ус сайн ууж байх нь бөөрний үйл ажиллагааг сэргээх, биеээс хэрэгцээгүй бодисыг хөөж гаргах ач холбогдолтой.