m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.02 07:07
250
“Өлгий цом”-д шигшээгийн боксчид илүүрхэв

Наймдугаар сарын 22-29-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо “Өлгий цом” боксын олон улсын тэмцээн зохиогдож өндөрлөлөө. Анх удаа зохиогдож буй тус тэмцээнд манай ширэн бээлийтнүүдээс гадна БНХАУ-ын Шинжаан Уйгур, ОХУ-ын Горный Алтай болон Казахстаны дөрвөн баг ирж оролцжээ. Азийн наадмын өмнөх хамгийн том сорилгод гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй шигшээ багийн шилдгүүд бүгд ирж оролцсон байна. Тэмцээн эрэгтэйчүүдийн 9, эмэгтэйчүүдийн 1 жинд болсон бөгөөд 100 орчим тамирчин хүч сорьжээ. Монголын боксын холбоо, аймгийн ЗДТГ, аймгийн боксын холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээний нийт зардал 80 сая төгрөг хүрсэн байна. Үүнд шинэ ринг худалдаж авсан зардал багтсан юм. Өлгийчүүд 70-аад онд хэрэглэж байсан хуучин рингтэйгээ явсаар өдийг хүрсэн. Харин сая тэмцээн зохион байгуулсны ачаар 20 сая төгрөгний шинэ рингтэй болоод авчээ.

Тэмцээний дүн

Эмэгтэй 44 кг:

1.Б.Нуржамила

2.А.Жанбота

3.Ж.Лашин, Н.Гүлдаурен (бүгд Баян-Өлгий)

Эрэгтэй:

49 кг:

1.Г.Ган-Эрдэнэ (Шигшээ баг)

2.Т.Жолдасбек (Баян-Өлгий)

3.Т.Ариунболд (Баян-Өлгий), П.Жамьянбат (Шигшээ баг)

52 кг:

1.А.Нурлан (Баян-Өлгий)

2.Х.Энхдэлгэр (Шигшээ баг)

3.О.Баяндалай (Баян-Өлгий), М.Гандулам (Шигшээ баг)

56 кг:

1.Н.Төгсцогт (Шигшээ баг)

2.Е.Идэрхүү (Баян-Өлгий)

3.Б.Билгүүн (Шигшээ баг), Сакен Судкев (Казахстан)

60 кг:

1.Д.Отгондалай (Шигшээ баг)

2.Ж.Жусипов (Казахстан)

3.П.Пүрэвсүрэн (Шигшээ баг), П.Сүхмягмар (КО)

64 кг:

1.Б.Чинзориг (Шигшээ баг)

2.О.Норовбал (Казахстан)

3.Г.Баярхүү (Шигшээ баг), С.Хавал (Баян-Өлгий)

69 кг:

1.Б.Түвшинбат (Шигшээ баг)

2.О.Тортогулов (Казахстан)

3.Л.Зоригтбаатар (Шигшээ баг), Б.Мөнх-Ирээдүй (“Алдар”)

75 кг:

1.Н.Шинэбаяр (Шигшээ баг)

2.Ж.Отгонжаргал (Шигшээ баг)

3.О.Олзбаатар (Шигшээ баг), Т.Чулуунтөмөр (Баян-Өлгий)

81 кг:

1.Т.Ибраим (Баян-Өлгий)

2.Х.Бекнур (Баян-Өлгий)

3.Е.Сунгарин (Казахстан), О.Тогтар (Казахстан)

91 кг:

1.Р.Алжанов (Казахстан)

2.Т.Хаукен (БНХАУ)

3.Х.Өмирзах (Баян-Өлгий), Т.Эрболат (Баян-Өлгий)

Багийн дүнгээр Үндэсний шигшээ баг өнгөлж, Баян-Өлгий, Казахстаны боксчид удаалав. Шилдэг тамирчнаар 52 кг-д түрүүлсэн А.Нурлан, өсөх ирээдүйтэй тамирчнаар 49 кг-д мөнгө авсан Т.Жолдасбек, шилдэг шүүгчээр Даваасүрэн, дасгалжуулагчаар Д.Батсүрэн нар тодорсон байна.