Иргэний нийгмийн байгууллагууд "Эх орондоо эзэн болгооё" гэсэн уриалгын дор нэгдэн энэ сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийнэ.
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн санаачилсан эл жагсаалд 50 орчим ТББ нэгдэх бололтой. Жагсаалын үеэр цагаан морин жилийн хувьсгал буюу 1990 онд ардчилсан хувьсгалын үеэ барьж байсан “Ард түмнээс нууц хэлэлцээр байх ёсгүй”, “Хүний эрх чөлөөг дээдэлье”, “Залуучуудыг бүү бас”, “Хээл хахууль, тусгай хангамжийг зогсооё”, “Байгаль эх сүйдэж байна” гэх зэрэг уриа лоозон барьж жагсах гэнэ. Ингэснээр өнөөдөр төрийн эрх барьж байгаа ч тухайн үед эрх чөлөөний тэмцэл өрнүүлж байсан эрхмүүдэд ардчилалын үндсэн зарчмыг сануулах зорилготой аж. Түүнчлэн хэлмэгдэгсдийг дурсгалын өдрөөр жагсаал хийж байгаа нь ардчилсан нийгэмтэй өнөө үед иргэд өдөр тутмын амьдралдаа хэлмэгдэж, эрхээ зөрчүүлж байгааг илэрхийлэхийг зорьсон аж.