Баруун Монголын ард олны язгуур хөгжим икэл, товшуур болон чулуун сийлбэр зэрэг бүтээлээрээ олны танил болсон залуу уран бүтээлч Л.Баярсайхан Соёл спорт аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Мастер морин хуур урлаач, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлт гарган ажиллаж буй “Уран манлай” компаний захирал Л.Баяртсайхан нь Увс аймгийн Хяргас суманд 90 икэл, Хан икэл хийж өгсний дээр төслөөр бүх сумын соёлын төвд 200 гаруй икэл хийж өгсөн байна. ОХУ-ын Тува улс, Халимаг, Хятадын Шинжан- Уйгарын өөртөө засах орноор явж уран бүтээлийн үзэсгэлэн гарган, үндэснийхээ өв соёлыг сурталчилж тухайн улсын хөгжмийн зэмсэг урлах арга барил, хэв загвартай танилцсан байна.