m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.04 00:23
74
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы хуралд оролцож байна

Энэтхэг Улсын Дели хотноо энэ сарын 3-5-ны өдөр зохиогдож байгаа Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы 19 дэх удаагийн хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцож байгаа аж.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр Чуулганы Зөвлөлийн гишүүд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын асуудлаарх Азийн ТББ-уудын Сүлжээтэй харилцан санал солилцох, Ази Номхон Далайн Чуулганы жилийн ерөнхий уулзалт болон АНДЧ-ны 2015-2020 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх юм. Мөн тус чуулганы эмэгтэйчүүд, охидын хүний эрхийн асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Энэтхэг, Иордан, Монгол улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд илтгэл тавих бөгөөд Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар Монгол Улсын жишээнд тулгуурлан илтгэнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганыг толгойлох болсон бөгөөд 2015 онд АНДЧ-ны 20 дахь удаагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах юм.