m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.04 03:46
198
“Номин Холдинг” ХХК 65 хүүхдийн ортой цэцэрлэг барьж өгчээ

Хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа энэ үед “Номин Холдинг” ХХК , “Номин Констракшн” ХХК, болон “Эрдэнэт Хивс” ХХК хамтран Төв аймгийн Баян суманд  65 ортой хүүхдийн цэцэрлэг барьж өгчээ. “Дэлбээ” хүүхдийн цэцэрлэгийг Төв аймгийн Баян сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Гонгорын Рэнцэн, Сүрэнгийн Сэлэгмаа хоёрын хүүхдүүд, тэдний үр сад “Номин Констракшн” ХХК-тай хамтран хүүхдийн сурж боловсрох эрхийг хангахын тулд тус цэцэрлэгийг иж бүрнээр нь бэлэглэж байгаа гэнэ. Уг цэцэрлэгийг барилгыг цэцэрлэгийн шинэ стандартын дагуу барьсан байна.

“Номин Холдинг” ХХК Төв аймгийн Баян суманд  65 ортой хүүхдийн цэцэрлэг барьж өгчээ

Тус цэцэрлэгийн нээлтэнд БШУ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулга,  БШУ-ны барилга, захиалагчийн ажлын албаны дарга О.Мөнхбаяр нар хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр “Номин Констракшн” ХХК-д нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд, залуусын тоглож наадах тав тухтай хотхонууд, үлгэр жишээ орчин бүрдүүлж байгаад боловсролын байгууллагууд талархан “Боловсролд ээлтэй байгууллага” -аар шагнажээ.