m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.04 09:14
55
Амиа алдсан алба хаагчдыг маргааш эцсийн замд нь үднэ

Энэ сарын 1-ний өдөр буюу Төв аймгийн Баяндаваагийн замд Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Автомашинд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, Онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, Нягтлан бодогч, Онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар явж байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн баг ажиллаж байгаа.

Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн баг ажиллаж байгаа.

Тэгвэл амиа алдсан албан хаагчдыг маргааш эцсийн замд нь үдэх аж.