Монголын урлагын түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхөлсөн, бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид нэгэн тайзнаа цуглах гэж байна. Энэхүү арга хэмжээ энэ сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Үүнд "Чингис хаан", "Харанга", "Хурд", "Никитон", "Камертон", "Номин талтс" хамтлаг болон дуучин Сарантуяа, Ариунаа үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудаар сонорыг мялаах гэнэ.