m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.05 00:19
121
Т.Батчимэг Узбекистаны их мастертай тэнцлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо болж буй FIDE Women’s Grand-Prix тэмцээний есдүгээр тавилд Монголын шатарчин Түвшинтөгсийн Батчимэг Узбекистаны их мастер Нафиса Муминоватай тэнцлээ. Ингэснээр манай тамирчин 6 оноотой болж, хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдлээ. Тэмцээнийг тэргүүлж буй Хятадын их мастер Жу Венжун сүүлийн тавилд Энэтхэгийн Хaрикa Дрoнaвaлиг хожсоноор 7.5 оноотой илт тасархай өнгөлж явна. Т.Батчимэг үлдэж буй хоёр тавилд дэлхийн аварга Хоу Ифань (БНХАУ), их мастер Харика Дронавали (Энэтхэг) нартай тоглох хуваарьтай аж.