Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ хоршоог дэмжих чиглэлээр анхааран Аймгийн ХАА хоршоологчдын холбооны хамтран тодорхой ажлуудыг хийхээр болжээ. НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан, Засгийн газраас энэ онд “Хөдөөг хоршоолох аян”-ыг санаачлан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, түүний дотроос сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан малчдын хоршоог хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга замаа хамтран тодорхойлоход чиглэглүүлж нийт оролцогчдын саналаар хоршоог хөгжүүлэх санамж бичиг гаргасан юм. Санамж бичигт Дундговь аймгийн хоршоодын эдийн засгийн орчныг сайжруулах , сургалт судалгааг эрчимжүүлэх, хоршооллын дотоод гадаад хамтан ажиллагааг өргөжүүлэх гэсэн саналуудыг тусгажээ. хөрөнгө, хөдөлмөрөө хоршин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй хоршоодод сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, ОНХС-аас хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болжээ.