m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.08 01:32
131
Төмрийн хүдрийн ордны нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтанд оржээ

“Фокус метал майнинг” ХХК-ний “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Худагбайшинтын төмрийн хүдрийн ордын нойтон баяжуулах үйлдвэр энэ сарын 06-ны өдөр нээлтээ хийжээ. Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллгаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Хууль зүй байнгын хорооны дарга Б.Ганбат, ҮХХА дэд сайд Б.Цогтгэрэл,  Уул уурхайн сайдын ахлах зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, “Фокус метал майнинг” ХХК-ний удирдлагууд оролцсон байна.

Анхны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтанд оржээ

Худагбайшинт уурхай 2012-2014 онуудад 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нойтон баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил бүрэн гүйцэтгэж туршилт тохируулгын ажил хийж гүйцэтгэсэн байна. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа аж. Түүнчлэн уг үйлдвэр нь жилд 600 мянган тоннн хүдэр олборлож, 300 мянган тонн баяжмал гаргана. Нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар таван жилийн хугацаанд 1.9  сая тонн нойтон баяжмал, 69 мянган тонн хуурай баяжмал борлуулж 228.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргаад байгаа аж.

66 хувийн агуулгатай төмрийн баяжмал нь хуурай аргаар боловсруулсан баяжмалаас агуулгын хувьд 20 хувиар илүү төдийгүй үнийн хувьд 40-60 ам.доллараар илүү үнээр борлуулагддаг байна. Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ завсарын зуучлагчаар дамжуулахгүйгээр гангын үйлдвэрт шууд экспортлох хэлэлцээр хийгээд байгаа юм байна.