m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.08 02:32
194
Өнөөдөр амиа хорлохын эсрэг тэмцэх өдөр

Өнөөдөр олон улсын амиа хорлохын эсрэг тэмцдэг өдөр. Дэлхий дээр 40 секунд тутамд нэг иргэн, жилд 800 мянган хүн амиа хорлодог бөгөөд Олон улсын эрүүл мэндийн WHO байгууллагаас хамгийн сүүлд гаргасан мэдээгээр 100 мянган хүн ам тутамд  44.2  хүн амиа хорлож байгаа Латин Америк тив дэх Гайана, 100 мянган хүн ам тутамд   38.5 хүн амиа хорлож байгаа Хойд Солонгос, 100 мянган хүн ам тутамд  28.9 хүн амиа хорлож байгаагаараа Өмнөд Солонгос улсууд эхний байруудад жагсжээ.  Харин АНУ, Австрали, Испани зэрэг орнуудад амиа хорлолт хамгийн бага буюу ердөө  10-14.9 хүн оногддог байна.

Амиа хорлогчид нь голдуу хор уух ,болон өөрийгөө дүүжлэх хүйтэн зэвсэг хэрэглэх зэрэг аргуудыг түлхүү ашигладаг ба энэ явдал эдийн засгийн хямралыг дагаад эрс нэмэгддэг аж. 1997 онд Азид хямрал гарахад эрчүүдийн дунд амиа хорлолт 45 хувиар нэмэгдсэн гэсэн тоо бий. Тэр үед интернэтээр зохион байгуулалтайгаар нэгдэн, амиа хорлох явдал газар авч Япон, Солонгос, Хонконгод жилийн дотор 10 гаруй мянган хүн хорвоог орхиж байлаа. Азийн улсууд тэр дундаа Өмнөд Солонгосын засгийн газраас амиа хорлолтын эсрэг олон арга хэмжээг авч байгаа ч байдал төдийлөн сайжрахгүй байгаа юм байна.