m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.08 04:02
242
Тэнцвэржүүлсэн хооллолтын ач холбогдлыг анхаарахгүй өнгөрч болохгүй

 

 

Манай улсын хоол, хүнс судлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг доктор Октъябрьтай эрүүл зөв хооллолт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ярилцлаа.

Та бол манай улсын хоол хүнс судлалын тэргүүлэх мэргэжилтэн хүн. Хүмүүс сүүлийн үед эрүүл зөв хооллолтын талаар ярих болсон байна. Эрүүл зөв хооллолт гэж яг  юу вэ?  

 

 

  • Манайхан эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Тэр ч утгаараа эрүүл зөв хооллолтын тухай ярьж, амьдралдаа хэвшүүлэх гэж хичээж байна л даа. Ер нь ч тэгээд дэлхий нийтийн чиг хандлага эрүүл байхын үндэс зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн болж байна. Гэхдээ зарим хэсэг нь үүнийг хоолны дэглэм барих гэж ойлгоод байгаа юм. Уг чанартаа хамгийн энгийнээр тайлбарлахад хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийн хоорондын зохицлыг харгалзан зохист хэмжээгээр хэрэглэхийг л хэлээд байгаа юм.

Яг энэ эрүүл зөв хооллолт гэдэгтэй зэрэгцээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэн байна. Энэ тухай таны бодол?

  • Тийм шүү. Хүмүүс гарын доор байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохист харьцаагаар хэрэглэхээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Хүний бие организм, эд, эсүүд хэвийн ажиллах, бодисын солилцоо явагдахад уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд шаардлагатай байдаг. Гэтэл өдөр тутмын хоол хүнсээр бид ходоодоо цатгадаг хэдий ч эд, эсийн, бодисын солилцооны шаардлагатай шим тэжээлийн бодисуудыг хангалттай авч чадаж байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь бие организмдаа шаардлагатай амин дэм, уураг, эрдэс бодисуудыг авах эх үүсвэр болж байгаа юм.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ер нь хүний биед ямар ашиг тустай вэ?

  • Хүн ер нь өдөр бүр иддэг мах, гурил, будаанаасаа гадна аяга сүү уугаад, алим, банана, өргөст хэмх, улаан лооль, мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг идээд байж чадахгүй шүү дээ. Өдөр бүр ингэж иднэ гэвэл үнэ өртөг нь ч өндөр болно, мөн энэ бүгдийг бэлтгэх цаг хугацаа тэр болгон гардаггүй. Харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь сүү, мах, жимс ногоонд агуулагддаг уураг, витамин, эрдэс бодисуудыг хангалттай хэмжээгээр авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хүний биед ихээхэн ашиг тустай юм байна. Нэг хэсэг хэвлэл мэдээллээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн тэр дундаа Herbalife-ийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

  • Хоол хүнсний мэргэжилтэн хүний хувьд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн талаар, тэр дундаа Herbalife компаний бүтээгдэхүүний талаар судалдаг л даа. Herbalife бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ, бүтээгдэхүүний судалгаа шинжилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Дэлхийн 90 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, сая сая хэрэглэгчтэй, нэр хүндтэй компани. Бүтээгдэхүүнүүд нь, ялангуяа Формула 1 уургийн коктейль нь европын холбооны улсууд, дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн олон хэрэглэгчтэй бүтээгдэхүүн юм байна лээ.

 

Та сая Herbalife компани бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгаагаараа тэргүүлэгч гэж хэллээ. Ямар учраас ингэж онцолж байна вэ?

  • Эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн Herbalife компанийн дотоод алба шинэ орц найрлагад үнэлгээ хийж, нийлүүлэлтийн шинэ арга замыг судлан, шинэ бүтээгдэхүүн боловсруулдаг. Мөн Калифорнийн Их Сургууль (ЛАКИС), Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Солонгос), Хоол Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос)-тэй хамтран судалгаа явуулдаг. Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдэд дээр дурдсан их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтран туршилт хийсэн бөгөөд бүтээгдэхүүний аюулгүй байдалаа баталгаажуулсан юм. Дээр нь Herbalife-ийн зөв хооллолтын мэргэжилтнүүдийн зөвлөл ажилладаг.

Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн зөвлөл гэхээр ямар мэргэжлийн, ямар үүрэгтэй хүмүүс байдаг юм болоо?

  • Энэ зөв хооллолтын мэргэжилтнүүдийн зөвлөлд нь Нобелийн шагналт доктор Луис Игнарро зэрэг салбартаа тэргүүлэх 20 гаруй мэргэжилтнүүд багтдаг. Энэ зөвлөлийн эрдэмтэд нь Herbalife-ийн бие даасан борлуулагч нарт зөв хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэвшилийн талаар сургалтуудыг явуулдаг.

Их сонирхолтой юм. Хүмүүст эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний тухай сургалт явуулдаг мэргэжлийн зөвлөлтэй гэдэг нь их сайхан сонсогдож байна. Гэхдээ Herbalife компани бүтээгдэхүүнээ хаана үйлдвэрлэдэг вэ?

  • Herbalife нь ‘үр тарианаас хүнс хүртэл’ үйлдвэрлэлийн технологийн стандартыг үйлдвэрлэлийн бүх үе шатад хэрэгжүүлдэг. Монгол улсад импортлон оруулж буй бүтээгдэхүүнийг Үйлдвэрлэлийн зохистой практик стандартын дагуу АНУ, ХБНГУ, Голланд зэрэг Европын Холбооны тэргүүлэгч улсуудад үйлдвэрлэдэг.

 

Тэгэхээр манайхны сайшаадаг Европ, Америкийн стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэсэн үг байх нь. Гэсэн ч өндөр хөгжилтэй орны стандартаар үйлдвэрлэсэн юм чинь гээд манайд энэ бүтээгдэхүүнийг хянаж шалгахгүй байна гэж байж болохгүй биз дээ?

  • Тэгэлгүй яахав. Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн бүхэн сайн байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс Монгол улсын Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын алба манай улсад орж ирж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд зохих судалгааг хийж, бүртгэж, чанар, аюулгүй байдлыг нь хянаж баталгаажуулсаны үндсэн дээр борлуулах зөвшөөрөл олгодог.  

Та өөрөө ямар нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү?

  • Би болон миний эхнэр Herbalife-ийн Формула 1 уургийн коктейль, Алоений шүүсийг тогтмол хэрэглэдэг. Нэмж хэлэхэд Herbalife-ийн бүтээгдэхүүнийг дэхийн сая сая хүн хэрэглэж байна. Тэр дундаа алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо хүртэл хэрэглэдэг юм байна лээ.

Ярилцсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье.