Их Британийн сэтгэл судлалын Кардифф их сургуулийн судалгааны төвөөс тасалгааны ургамал хүний ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Судлаач Марлон Ниввенхоусаар ахлуулсан баг Их Британи, Недерландын оффисын томоохон худалдааны чиглэлийн оффисууд дээр уг туршилтаа явуулсан байна. Тасалгааны цэцэг агаарын чанарыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүснээр ажлын байран дээрх сэтгэл ханамжийг дээшлүүлж, ажилтнууд илүү аз жаргалыг мэдэрч, ажлын бүтээмж нь 15 хувиар нэмэгдэж байжээ. Мөн ажилтнуудын биеийн болон оюуны идэвх нэмэгдэж байсан гэнэ.
Г.Төгөлдөр