m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 01:39
67
Баянхонгор- Цэцэрлэг барих хандивын аян эхэллээ

1000 төгрөгөөр нэгдэж хүүхдийн цэцэрлэг барих аян албан ёсоор нээгдэж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

Дөрөв, Тавдугаар багийн нутагт баригдах тус цэцэрлэгийн барилгыг “Баялаг эрдэм” компани 600 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэх аж. “Хонгорын багачууд” цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож тус цэцэрлэгт хандив өргөхөө илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан сарын цалин буюу нэг сая төгрөгийг хандивлахаа амласан бол Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар  999.000, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөний тэргүүн Д.Батболд 108.000, “Чандмань-БХР” ХХК-ны захирал н.Сайнбилэг 888.000, БХР сумын ИТХ-ын дарга н.Долгормаа 109.000, “Амар” худалдааны төвийн эзэн н.Байгальмаа 550.000, Дурсамж фото студийн эзэн н.Баянмөнх нэг сая төгрөг, ХДТеатрын дарга С.Энхболд 166.000, БХР сумын Засаг даргын орлогч н.Рэнцэнцэдэв 111.000 төгрөгийг тус, тус хандивлахаа амласан бол нээлтийн ёслолд оролцсон хамгийн ахмад настан н.Муна насны тоогоороо 75.000 төгрөгийг хандив өгөхөө илэрхийллээ.