m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 03:33
178
"Хар ямаат цай" орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ

"Сүхбаатар хөгжил-2014" үзэсгэлэн өндөрлөж шилдэг бүтээгдэхүүн болон шилдэг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүнийг тодрууллаа. Энэхүү зах зээлийн өдөрлөгт нийт 12 сумын 137 малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцож, 75 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан бөгөөд шилмэл малын үзэсгэлэн, худалдаанд 12 сумын 37 малчид, фермер эрхлэгчид 200 толгой малтай оролцож 10 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Аймгийн ард иргэдийн хувьд орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн экологийн цэвэр, хямд бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг бэлтгэж авсан байна. Зохион байгуулах комисс “Сүхбаатар хөгжил - 2014” зах зээлийн өдөрлөгт оролцсон малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг нийт 44 номинациар шалгаруулж, дүнг гаргажээ.

1.    Шилдэг сум

I байр   – Баруун-Урт сум

II байр  – Түмэнцогт сум

III байр – Эрдэнэцагаан сум

2.    Орон нутгийн шилдэг /Брэнд/ бүтээгдэхүүн

Түмэнцогт сумын Б.Амарсайхан “Хар ямаат”цай

3.    Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн

I байр – “Дарьт шүтээн” ХХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн

II байр  – Түвшинширээ сумын “Ван түвшин” ХХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн

4.    Шилдэг гурилан бүтээгдэхүүн

I байр   – Баруун-Урт сумын “Оранж бейкери” НБЦ-ийн гурилан бүтээгдэхүүн

II байр  – Онгон сумын Б.Баяржаргалын НБЦехийн гурилан бүтээгдэхүүн

5.    Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн

I байр   – Баруун-Урт сумын Бат-Ууган /мод, модон эдлэл/

II байр  – Баруун-Урт сумын Билэгмаа /шүрэн эдлэл/

6.    Шилдэг Импортыг орлох бүтээгдэхүүн

I байр   – Түмэнцогтсумын Б.Уранчимэг зөгийн бал

II байр  – Ч.Энхтөрийн гэр ахуйн тавилга

7.    Шилдэг хүнсний ногоо

I байр   – Баруун-Урт сумын “Агро парк”-ийн хүнсний ногоо

II байр  – “Ойжуулалт хайлааст” ХХК-ийн хүнсний ногоо

8.    Шилдэг өрхийн үйлдвэрлэгч

I байр   – Эрдэнэцагаансумын “Баянзул” бүлэг сүү, цагаан идээ үйлдвэрлэгч

II байр  – Баруун-Урт сумын Д.Лутсүх газар тариалан эрхлэгч

9.    Шилдэг үзэмжин үүлдэр

Бүдүүн хуц          I байр   – Халзан сумын Ж.Отгонбаатар

II байр  – Эрдэнэцагаан сумын Ж.Баттөмөр

III байр – Баруун-Урт сумын Х.Сүхээ

Тусгай байр – Баруун-Урт сумын Доржпүрэв

Төлгөн хуц          I байр   –Эрдэнэцагаансумын М.Энхсүх

II байр  – Эрдэнэцагаан сумын Ё.Самдан

III байр – Улаанбаатар хотын Бадамгарав

Тусгай байр – Улаанбаатар хотын Зандар

Эм хонь               I байр   – Халзан сумын Жамсрансүрэн

II байр  – Наран сумын Эрдэнэцогт

III байр – Баруун-Урт сумын Ц.Хүрэлбаатар

Тусгай байр – С.Сарангэрэл

10. Баяндэлгэр омог

Бүдүүн ухна       I байр   – Баруун-Урт сумын Дашням

II байр  – Түвшинширээ сумын Ө.Жаргалан

III байр – Эрдэнэцагаан сумын Ё.Самдан

Тусгай байр – Баруун-Урт сумын МЭҮТасаг

Шүдлэн ухна      I байр   – Асгат сумын Одсүрэн

II байр  – Түвшинширээ сумын Дашням

III байр – Баяндэлгэр сумын Дамдинсүрэн

Тусгай байр – Түвшинширээ сумын Ширчин

Эм ямаа              I байр   – Наран сумын У.Дашням

II байр  – Халзан сумын Жамсрансүрэн

III байр – Баруун-Урт сумын Хүрэлбаатар

Тусгай байр - Наран сумын Т.Цогжаргал

Сүүний чиглэлийн үхэр

I байр   – Баруун-Урт сумын Батнасан

II байр  – Сүхбаатар сумын Амартүвшин

III байр – Сүхбаатар сумын Хүрэлсүх

Тусгай байр – Баруун-Урт сумын Баттөр

Махны чиглэлийн үхэр

I байр   – Түмэнцогт сумын ОНӨҮГ

II байр  – Баруун-Урт сумын Сүхбаатар

III байр – Баруун-Урт сумын Хүрэлбаатар

Тусгай байр – Халзан сумын Баярмагнай