m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 06:45
2204
Хог, хаягдлаар хэрэгцээтэй олон зүйл хийж болдгийг харууллаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Алдагдал хаягдлыг алт, мөнгө болгоё” төсөл энэ оны долдугаар сараас хэрэгжиж байна. Төслийн хүрээнд дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс авч эргүүлэн ашиглах бүтээгдэхүүн хийж борлуулах замаар, ажил эрхлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, юмханаар юм хийх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Ажил эрхлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой

Одоогоор тус төсөлд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын I, III, V, 20 дугаар хороо, Баянхошууны IX, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн VII, VIII хороо, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 100 гаруй өрх хамрагдах юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр НҮБ-аас танилцуулж, иргэдийн хийсэн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргасан юм.

Төсөлд хамрагдсан иргэд

  1. Ус, Ундаа, Жүүсний Хуванцар саваар: Хогийн шүүр, том, жижиг сандал, Буйдан, хайрцаг, үзэгний сав,
  2. Тетрапак хайрцагаар: Аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч
  3. Илүүдэл хувцасаар: Улавч , Мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэрэгийн болон ахуйн цүнх, Нөөт бүүкийн цүнх 
  4. Даавууны Өөдсөөр: Сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, 
  5. Цаас, Кардон хайрцагаар: Чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэргийг хийсэн байсан юм.

Хан-Уул дүүргийн төсөлд хамрагдсан иргэд гэхэд л  чипсний саван дээр самрын яс нааж цэцгийн ваар хийсэн, даавууны өөдсөөр машины суудлын бүрээс хийсэн, ундааны хуванцар саваар сандал, буйдан хийсэн байсан нь олны анхаарлыг ихээр татаж байсан юм. Түүнчлэн бэлэн гоймонгийн савыг ашиглан чихрийн таваг хийсэн нь ч гэсэн хаягдал бүтээгдэхүүнүүд  эргээд хэрэгцээтэй зүйлс болж болдогийн жишээг харуулж байсан юм.

Ундааны хуванцар саваар сандал, буйдан хийсэн байсан нь олны анхаарлыг ихээр татаж байсан юм