Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Нийгэм-сэтгэл зүйн албанаас Мандал сум дахь орон нутгийн “Нийтийн номын сан”-тай хамтран “Номын өдөрлөг”-ийг энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд зөөврийн номын сангийн үйл ажиллагаа явуулж, номын үзэсгэлэн гарган, унших номын захиалга авсан ба, хоригдогсдын дунд “Монголын уран зохиол” сэдэвт “АХА” тэмцээн, чанга уншлага, хөгжөөнт тоглоомуудыг явуулж, Мандал сумын Нийтийн номын сангийн хамт олноос хандивласан 22 ширхэг номыг хүмүүжигчдийн амьдралын бүс дэх номын санд хүлээлгэн өглөө.