m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.10 10:24
203
Аутизмтай хүүгийн зураг

Энэ бол Оросын 10 настай аутизмтай хүүхдийн зурсан зураг.

Зурган дээр бараг 400 шувуу байгаа ба зураач хүү бүх шувууныхаа төрөл зүйлийг заасан латин нэршлийг мэдэхээр барахгүй бүгдийг нь өөрийнхөө өгсөн нэрээр нэг бүрчлэн нэрлэж чаддаг аж.

Үнэхээр гайхалтай зураг байгаа биз. Тэгэхээр манай Монголын  Аутизмтай хүүхдүүд дунд ч ийм авьяастай нэгэн байж болно. Зөвхөн тэднийг нээх, уйгагүй хөгжүүлэх л хэрэгтэй. Аутизмтай хүүхдийн хөгжил жирийн хүүхдийнхтэй ижил замаар явагддаг. Тэд гүйж сурахаасаа өмнө явж сурдаг, өгүүлбэр хэлэхээсээ өмнө үг хэлж сурдаг. Гэхдээ тэдний хөгжил жигд бус байх нь элбэг. Жишээлбэл, биеийн хөгжлийн хувьд өөрийнхөө насны төвшинд байгаа атлаа нийгмийн харилцааны хөгжил нь хоцорч байдаг. Ялангуяа аутизмын хүнд шинжүүдтэй хүүхдүүдэд энэ жигд бус байдал илүү ажиглагддаг. Хамгийн их хоцордог хөгжил бол харилцаа, нийгэмшил байдаг. Хөдөлгөөний хувьд ч аутист хүүхэд бусад хүүхдээс ялгаатай байж болно. Багадаа хүнд байсан хүүхэд цаашид ч бэрхшээлүүдтэй хэвээр байдаг. Хэрвээ аутизмтай хүүхэд бага насных бол хэдэн жилийн дотор тэр хүүхэд сургалт оролцооны үр дүнд сайжрах боломжтой ба эрт, эрчимтэй оролцоо маш ихийг өөрчилдөг гэдгийг эцэг эхчүүддээ сануулж байна.