Эрчүүдэд өгөх залуу байх 27 дүрэм
- Уулаар алх. Ням гариг болгон сайн алхвал хэдхэн сарын дараа хэн байгаад хэн болсноо гайхан ярих болно. Дагаад алх.
- Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүүтэй хүний биеийг дэгэнд оруулдаг зүйл гэж үгүй.
- Тур. Гүзээ гэдэг чинь буян биш, харин баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
- Уухаа багасга. Согтууруулах ундаа чинь өөрөө өндөр калори.
- Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадах албагүй. Бахдан баярлаж сур.
- Мөнгийг чөлөөтэй, баясгалантай үр. Үрж байна гэж бодолгүй үр. Мөнгийг дарж сууна гэдэг чихэнд ургасан үс шиг зөнсөн хүний ажил.
- Хамар чихнийхээ үснээс сал. Залуу харагдуулна.
- Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл “Хамт олны хүч” гэж хэлэх хэрэггүй. Зүгээр таларх. Даруухан, өөртөө итгэлтэй бай.
- Сониуч бай. Зөвхөн өөрийгөө л сонирхдог хүн хүссэн хүсээгүй өвчин ярьж эхэлдэг.
- Дэмий юманд баярлаж сур. Машинаа угаалгаад ч юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
- Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө зар.
- Тансаг хэрэглээ, тав тухыг аз жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
- Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч гэсэн амьдрахаас сайхан юм байхгүй.
- Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз.
- Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах гээд байх хэрэггүй.
- Орой гарах хэрэгтэй бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасалсан нь дээр. (Зөвхөн 40-с дээш насны эрчүүдэд хамаатай)
- Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу. Ажил алга болчихгүй.
- Өгөөмөр бай. Хариу харалгүй тусла. Тусалсан бол март.
- Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
- Хуйвалдаанд бүү итгэ. Адил хуйвалдаад араар чинь тавьчих болно.
- Юмыг хурдан эхлэ. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад л дайраад ор, тэгээд юу болох нь угаасаа харагдана.
- Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй өг.
- Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж үргэлж өөрийгөө зомбидохоо боль.
- Битгий бөгтийгээд бай. Цэх, пээдгэр яв.
- Хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг юм.
- Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
- Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм. “Daffodil” эмнэлгийн Л. Баярсайхан эмч эрчүүдэд залуу байх зөвлөгөөг тун хөгжилтэй байдлаар ийн хүргэжээ.