
“Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг инээдмийн уран бүтээлээрээ үзэгчдийн талархалыг хүлээсэн найруулагч Д.Галбаяр тун удахгүй кино ертөнцөд тэсрэлт хийх гэж байна. Түүний продюсерлэж, найруулж байгаа ээлжит уран бүтээл нь "Шоучид" нэртэй дэлгэцийн бүтээл юм байна.

Жүжигчин Г.Дашхүү агсны хүү гэдгээрээ олонд танигдсан тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Аавтайгаа хамт байсан 20 жилийн турш нэг ч удаа аавыгаа хүн муулж суухыг нь сонсоогүй. Үргэлж л юм бүхнийг билгээр тайлж, хошин өнгө аясаар цагаан инээд болгож суудагсан. Тиймдээ ч миний хувьд уран бүтээлдээ амьдралын хар бараан зүйлсийг олж харахаасаа илүү цагаан талыг нь олж харах гэж хичээсээр ирсэн. Тун удахгүй та бүхэнтэйгээ бас нэгэн инээдмийн киногоор уулзах гэж байгаадаа баяртай байна" гэжээ.
