m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.11 06:55
115
“Алтан намар 2014” айсуй

Адал явдалт спорт аяллын холбооноос Монголын ахмадын өдрийг тохиолдуулан зохиодог уламжлалт “Алтан намар” явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд болох гэж байна. Гачуурт-Туулын Таван салаа чиглэлд болох тус тэмцээнд оролцох багууд 55-аас дээш насны эрэгтэй 2, 50-иас дээш насны эмэгтэй 4 тамирчны бүрэлдэхүүнтэй байх юм. Энэ үеэр уулын оргил, өндөрлөг эзлэх (баг), нуувч тэмдэгт илрүүлэх (баг), газрын зураг унших (баг), сэлүүрт завины уралдаан (баг), спорт тоглоом (баг), бартаа туулах буухиа (баг), тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбаа шалгах (хувийн) уралдаан тэмцээнүүд болох ажээ. Эдгээр тэмцээнүүдийн нийлбэрээр оноо өгч, эхний гурван байрт шалгарсан багуудыг 200-400 мянган төгрөгөөр шагнах гэнэ.