Намрын эдгээр өдрүүдэд хурим найр шил шилээ даран үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Загвар өмсөгч А.Чингүүн хуримласан бол энэ удаад "Монгол Модель Агентлаг"-ийн Загвар өмсөгч Д.Баяртогтох хуримлалаа.
Залуу хосдоо тоонот гэрт толгой холбон, нэгэн насыг хамтдаа өнгөрөөх "тангараг" өргөсөнд нь баяр хүргэе.