m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.11 07:40
517
Олны анхаарал татсан шүүх хурлын бичлэгийг цахим санд байршуулна

Иргэд олон нийтийн зүгээс шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн нэр төр, хараат бус байдалд халдах явдлыг зогсоох, шүүх хуралдааны дэг сахиулах, оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс долоо хоног тутам олны анхаарал татсан хэргийн шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахаар болсон байна.

Тэгвэл эхний удаад УИХ-н гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны бичлэгийг цахим санд байршуулжээ.

Анхаарал татсан хэргийн шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахаар болжээ

Тус шүүх хурал өнгөрсөн сарын 15-нд болж 10.1-13 жилийн хорих ял оноосон юм.