m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.12 08:35
227
Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчид монгол бичгээр захидал бичжээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шоронд байх хугацаандаа хуучин монгол бичиг сурсан гэнэ.  Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидлаа хуучин монгол бичгээр бичжээ.

Урт нэртэй хуулийг эсэргүүцэж, Төрийн ордон руу буудсан хэрэгт буруутгагдан зургаан жилийн хорих ял эдэлж байгаа юм. Тэрбээр "Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлсэн. Би хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдээгүй" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ийн захидал бичсэн аж.