Хэнтий аймаг энэ өвөл хэрэглэх 130 мянган тонн хадлан бэлтгэж авах төлөвлөгөөт даалгавар авсан. Тэгвэл тэд нэг зуун мянган тонн хадлан бэлтгэж аваад байна.
Тал хээрийн бүсийн сумд тус бүр 1000-2000 тонн хадлан бэлтгэхээс тал хувий нь бэлтгэжээ. Харин 20 мянган тонн хадлан авах Өмнөдэлгэр сум хадлангаа аваад дууссан бол 10 мянган тонныг бэлтгэх Батширээт, Норовлин, 13 мянган тонныг бэлтгэх Биндэр, Баян-Адарга сумд төлөвлөгөөт хадлангаа ихэнхий нь авчээ. Аймагтаа хамгийн их хадлан авдаг Дадал сум 30 мянган тонн хадлангийнхаа 25 мянган тонныг нь бэлтгээд байна. 8000 тонн авах Батноров сум хадлангаа аваад дуусч байгаа бол Хэрлэн сум талы нь авчээ. Энэ жил аймаг аюулгүйн нөөцдөө 1000 тонн хадлан авахаас тун багыг бэлтгээд байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 2800 тонн өвс бэлтгэж авахаас өнөөдрийн байдлаар 500 гаруйхан тонныг аваад байна. Одоогоор бэлтгэсэн малын тэжээл байхгүй байгаа дүн гараад байна.