Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн дуу хөгжмийн багш, СТА Б.Даваахүү хашаандаа ногоон байгууламж бий болгох зорилгоор чацарганы суулгац болон улиас, цэцгийн хүлэмж тарьсан байна.
Энэхүү цэцгийн хүлэмж нь маш гоё ургаж, өөрийн хашаа бүү хэл сумын өнгө үзэмжийг чимж өгчээ. Тэрбээр урам авч цэцгийн хүлэмжээ ирэх жилээс улам их өргөжүүлэхээр болсон байна.
Увс аймгийн Өмнөговь сум нь говь цөлийн бүсэд ордог бөгөөд өвөлдөө барагтай бол их цас унадаггүй, хавар намартаа хавсарга ихтэй байдаг юм. Энэ говь цөл нутагт модлог ургамал, цэцгийн хүлэмж байгуулж, ургуулж чадсан Б.Даваахүү багшийн туршлагыг сумын иргэд дэлгэрүүлж бүгдээрээ хашаандаа цэцэг жимс, мод бут тарих ажлыг эхлүүлжээ.