m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.13 06:54
213
"Ноён пицца" ХХК хамгийн урт пиццаг танилцууллаа

"Улаанбаатар түншлэл  2014"   үзэсгэлэн гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байгаа билээ. Оролцогч байгууллагуудын олон олон бэлэг хэрэглэгч түмэнд хүрсээр байна. Тэгвэл энэ өдрийн хамгийн сонирхолтой үйл ажиллагаа нь НОЁН пицца компани эрхэм хэрэглэгчиддээ зориулан хамгийн урт пицца буюу 3,5 метр урт, 0.80 см өргөнтэй бүтээгдэхүүнээр бэлэг барилаа. Мөн пиццанд дуртай эрхэм үйлчлүүлэгчдийнхээ дунд "Ноён пицца"-г хэн сайн зурах вэ, Хамгийн хурдан пицца захиалах мессэжний уралдаан, Ноён пиццаг хэн хамгийн сайн рекламдах вэ, гэх зэргээр сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулж, түрүүлсэн хүмүүсээ нэрийн пиццагаараа шагнаж урамшууллаа.